Шангри-Ла Улаанбаатар Зочид Буудал

Ашиглалтад орох хугацаа Нэгдүгээр хэсгийн барилгажилт 2014, хоёрдугаар хэсгийн барилгажилт 2015 он
Хүчин чадал Зочид буудлын эхний 24 давхар бүхий нэгдүгээр хэсэг нь 275 өрөөтэй. Хоёрдугаар хэсгийн барилгажилт нь 24 давхар оффисын цамхаг, “Valley Wing” нэртэй 34 давхар 200 өрөөтэй өндөр зэрэглэлийн зочид буудал болон сервис апартмент, 5 давхар худалдаа, үйлчилгээний хэсэгтэй байх бөгөөд худалдаа, үйлчилгээний хэсэгт 8 танхимтай кино театр, электрон тоглоомын танхим, амралт чөлөөт цагаа идэвхтэй өнгөрүүлэх газрууд, орчин үеийн тоноглолтой бялдаржуулах төв, дэлхийд танигдсан сүлжээ хоолны газрууд байна.
Хөрөнгө оруулалтын дүн 500 сая ам.доллар

Төслийн зорилго 

Дотоодын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж олон улсын, өндөр зэрэглэлийн сүлжээ зочид буудлыг нээх зорилготой бөгөөд Шангри-Ла Улаанбаатар зочид буудал нь Монгол Улсын худалдаа аж үйлдвэр, соёл, санхүүгийн гол хэсэг болох Улаанбаатар хотын төвд байрлаж буйгаараа онцлог юм.

Ашигласан дэвшилтэт техник, технологи

Энэхүү зочид буудлын 2 цамхаг нь 5 давхар худалдаа үйлчилгээний төвийн барилгаараа холбогдох бөгөөд одоо баригдаж буй 1-р шатны зочид буудлын барилгатай давхар холбогдон нэгдмэл, цогцолбор бүтээн байгуулалт болох юм. Барилгын ажлыг гүйцэтгэх явцад "Facade" угсралтад зориулж "Double Monrail crane"-ийг ашигласан нь Монголдоо анхдагч болсон.

- + Text Size share print