Юнител, Samsung компаниудын хамтын ажиллагаа

2013.09.05

Үндэсний Юнител групп, дэлхийд нэртэй Samsung компанитай хамтран ажиллаж, томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэх болсонтой холбогдуулан залууст зориулсан рок оддын шоу тоглолтыг Эрх чөлөөний талбайд 8-р сарын 29, 30-ны өдрүүдэд зохион байгуулав. Хамтын ажиллагааны эхлэл болгон орчин цагийн хүн бүрийн өдөр тутмын зайлшгүй хэрэглээ-ухаалаг гар утсыг хэрэглэгчдэдээ хүртээмжтэй хүргэх зорилготой “Samsung Hello” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд “Samsung” брэндийн зургаан төрлийн гар утсыг Юнителийн үндсэн болон шинэ хэрэглэгчид наймдугаар сарын 19-нөөс 9-р сарын 30-ныг дуусталх хугацаанд урьдчилгаа төлбөргүй авах боломжтой юм.

- + Text Size share print