Дэлхийн цасны өдрийг тэмдэглэлээ

by admin on Tue, Jan 22 2019 05:00:00

Скай Резорт компани Монголын Цанын Холбоо, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газар, Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хороотой хамтран энэ сарын 19-нд "Дэлхийн цасны өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүллээ. FIS буюу Дэлхийн Цанын Холбооноос санаачлан,

*Цасны спортыг хүүхэд залуучуудад сурталчлах, 
*Залуу үеэ байгаль орчныг хайрлан хамгаалахад сургах, байгальд ойр байлгах,
*Цасны спортын эрүүл мэндийн ач холбогдлыг таниулах зорилгоор дэлхийн өнцөг булан бүрт энэ өдрийг тэмдэглэдэг байна.

Скай Резортод Дэлхийн Цасны өдрийг тэмдэглэх хүрээнд хүүхэд багачуудад үнэ төлбөргүй цанын хичээл заах, урлагийн тоглолт, хөгжөөнт тэмцээн зэрэг бүтэн өдрийн хөтөлбөртэй үйл ажиллагаа зохиожээ. Үйл ажиллагаанд 50 гэр бүл хамрагдаж, уулын цанын хөгжөөнт тэмцээн, гэр бүлийн тэмцээн, хүүхдийн гар зургийн уралдаанд оролцон эрүүл агаарт идэвхтэй амарсан байна.