Соёл урлагт хөрөнгө оруулагч бизнесийн шилдэг байгууллагаар шалгарлаа

by admin on Mon, Dec 30 2019 05:00:00

БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас Соёл, урлагт хөрөнгө оруулагч 2019 оны шилдэг байгууллагуудыг тодруулахад,

-Төрийн байгууллагаас Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба

-Бизнесийн байгууллагаас М-Си-Эс Групп

-Төрийн бус байгууллагаас Монголын Урлагийн Зөвлөл шалгарлаа.

Өнгөрсөн хугацаанд М-Си-Эс Групп,

-Дуурь бүжгийн эрдмийн театрт, үндэсний сонгодог 40 гаруй бүтээлийн нот, клавир, партитурын эх хувилбарыг сэргээн дижитал хувилбарт шилжүүлсэн төсөл,

-Монголын уран сайхны болон баримтат 200 илүү бүтээлийг HD форматат хөрвүүлсэн "Монгол кино HD" төсөл,

-"Занабазарын музей"-д, "Занабазарын нууц" төсөл зэргийг хэрэгжүүлсэн бол,

 2019 онд,

-Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран “Өв Эрдэнэ” соёлын өвийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Чойжин ламын сүм музейн хадгалалт хамгаалалтын төслийг санхүүжүүлсэн юм.