Сайтын дэд бүтцийн тоног төхөөрөмжийн нийлүүлэгч сонгон шалгаруулах тендер

1. Захиалагч эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагыг сайтын дэд бүтцийн тоног төхөөрөмжийн нийлүүлэгч сонгон шалгаруулах тендерт оролцохыг урьж байна. Энэхүү тендер нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэх ба тендерт оролцогч багц тус бүр эсхүл бүх багцад тендер ирүүлж болно.

Багц 1

Нарны системийн удирдлага

Багц 2

Зөөврийн генератор*

Багц 3

Бүрэн автомат генератор*

Захиалагч шалгарсан нэг болон түүнээс дээш нийлүүлэгчтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулан хамтран ажиллана.

2. Оролцогчид тавигдах шаардлага

Тендерт оролцогч нь дор дурдсан шаардлагыг бүрэн хангасан байна. Үүнд:

  • МУ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар бүртгэлтэй, НӨАТ төлөгч байх
  • Тендерт заасан чиглэлээр сүүлийн 2 жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа ажлын туршлага бүхий хуулийн этгээд, аж ахуйн нэгж байна.
  • Оролцогч 50 сая (тавин сая) төгрөгөөс дээш эргэлтийн хөрөнгөтэй байх ба тоног төхөөрөмжийг нийлүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг санхүүжүүлэх санхүүгийн чадавхитай байна.
  • Генераторын засвар үйлчилгээ үзүүлэх болон дагалдах сэлбэг хэрэгсэлийг худалдаалдаг байх

3. Тендер шалгаруулалттай холбоотой мэдээлэл, баримт бичиг авах бол доорх хаягаар хандана.

Нэр, албан тушаал:

Б.Өлзийжаргал

Хаяг:

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сэнтрал тауэр, 8 давхар

Утас:

89118018

Имэйл:

ulziijargal.b@unitel.mn

4. Бүрдүүлэх материал

Зөвхөн шаардлага хангасан оролцогч баримт бичиг худалдаж авах эрхтэй ба дараах материалыг 2019 оны 03 сарын 06-ны дотор бүрдүүлэн авч болно.

  • Тендерт оролцох сонирхлоо илэрхийлсэн албан тоот
  • Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Доор заасан дансанд эргэн төлөгдөхгүй нөхцөлтэй 50’000 (тавин мянган) төгрөгийн хураамж төлсөн баримт

   Банк:

Голомт

   Дансны нэр:

Юнител ХХК

   Дансны дугаар:

1901057306

   Гүйлгээний утга:

UNI1901 тендерийн хураамж

PД (компанийн регистерийн дугаар

5. Тендер өгөх

  • Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сэнтрал тауэр, 8 давхар
  • Огноо: 2019 оны 03 сарын 11-ны 11:00 цагаас өмнө

Нээлтэд зөвхөн тендерийн хорооны гишүүд байлцаж, тендерийг хүлээн авсан өдөр хаалттай нээнэ.

6. Тендерт оролцогч баримт бичиг бэлтгэх, ирүүлэхтэй холбогдон гарах зардлыг өөрөө бүрэн хариуцна.