"Өв Эрдэнэ" соёлын өвийн тэтгэлэгт хөтөлбөр

М-Си-Эс Групп, Монголын Урлагийн Зөвлөл хамтран үндэсний өв соёл, үнэт зүйлсийн бэлгэ тэмдэг болсон түүх соёлын дурсгалыг хадгалж хамгаалах зорилготой "Өв Эрдэнэ" тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлнэ. Бид 20 жилийн ойгоороо соёлын өвийг хадгалж, хамгаалах зорилготой Монгол кино HD, Занабазарын нууц, Үндэсний дуурь, балетын ноотыг сэргээн цахимд хөрвүүлэх зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлсэн. 25 жилийн ойгоороо үүнийгээ улам бүр өргөжүүлж, улс орныхоо нийгэм, соёлыг хөгжүүлэхэд хувь нэмэр болох бодит санаачилгуудыг дэмжиж, санхүүжүүлэхээр шийдвэрлэлээ.